БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 14-нд BTS хамтлагийг Хөх Ордонд хүлээн авч уулзан, тус хамтлагийг Тусгай элчин төлөөлөгчөөрөө томиллоо.
Ёслолд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, BTS хамтлагийн гишүүдээс гадна ГХЯ-ны сайд Чон Ый Ён, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ю Ён Мин, Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Сух Хун нар байлцжээ.
Ерөнхийлөгч хамтлагийн гишүүдэд элчин төлөөлөгчийн үнэмлэх, дипломат папспорт гардуулан өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )