Хятадын урлагийн ертөнцөд сүүлийн үед хэд хэдэн том шуугиан гарсан нь жүжигчид, дуучдын ёс зүйн хүмүүжилтэй холбоотой гэж Хятадын Засгийн газраас үзжээ.
Тиймээс алдарт оддод зориулсан Ёс зүйн сургалт зохион байгуулж эхлээд байна.
Алдартнууд заавал хичээлд хамрагдах ёстой эсэх нь тодорхойгүй байгаа ч Сунь Ли, Тиффани Тан нарын алдартнууд хэдийн хичээлд суугаад эхэлжээ.
Хичээлээр оддод улс төрийн ухамсар, нийгмийн хариуцлага гэж юу болох талаар заах юм.
Жүжигчин Сунь Ли хоёр хичээлийн дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Маш хэрэгтэй сургалт байна. Би өөрийнхөө нийгмийн үүргийг сайн ойлгож авлаа. Би цаашдаа зөвхөн өөдрөг, гэгээлэг бүтээлд тоглож байх болно” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )