Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лисагийн анхны гоцлол бүтээл болох LALISA дууны клип YouTube суваг дээр 200 сая үзэгчтэй болж, К-ПОП ертөнцөд хамгийн хурдан 200 сая үзэгчтэй болсон клип боллоо.
Тус клип энэ сарын 10-ны 13.00 цагт YouTube-д байршиж, 24-ний өдрийн өглөөний 03.40 цагт 200 сая дахь үзэгчээ угтан авсан байна. Энэ нь 13 өдөр, 14 цаг, 40 минутын хугацаанд 200 саяын босго давсан гэсэн үг юм.
Өмнөх рекордыг мөн BLACKPINK хамтлагийн Женни SOLO клип 2 сар, 29 өдрийн амжилтаар эзэмшиж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Blackpink 1000 Lada 1000000\n
Lalisa Jennie solo blackpink\n