Хакүхог зодог тайлах нь гэж Японы хэвлэлүүд бичиж эхэллээ

2021 оны 09 сарын 27

Өнөөдрийн Японы сонин, хэвлэлүүд мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга Хакүхог зодог тайлах шийдвэр гаргасан тухай бичиж эхэллээ.

Никкан спортс зэрэг спортын сонингуудаас гадна том телевиз, агентлагууд ч баталгаатай эх суравлжаас авсан мэдээлэл хэмээн нийтэлж байгаа юм.
 

Хэрэв үнэн бол нийт 45 түрүү, 1187 даваа, дээд зиндаанд 1093 ялалт, ёкозүна цолтой 84 башё зэрэг мэргэжлийн сүмо бөхийн маш олон рекордыг шинэчлэн тогтоосон их аварга дохёгоо орхин одох нь.

Японы хэвлэлд бичсэнээр Хакүхогийн зодог тайлах шалтгаан нь баруун өвдөгний архаг гэмтэл. Хэдий долоодугаар сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй байгаа. Намрын тэмцээнд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирусний халдвар гараад барилдаагүй.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(162.158.179.107) 2021 оны 09 сарын 27

ZAILOO ODOO

0  |  0
zochin(162.158.179.107) 2021 оны 09 сарын 27

ZAILOO ODOO

0  |  0
zochin(162.158.179.107) 2021 оны 09 сарын 27

ZAILOO ODOO

0  |  0
Кккккк(172.69.252.142) 2021 оны 09 сарын 27

Давхар мэхтэй ямар мундаг еронхийлэгч вэ.

0  |  0
Top