Мэргэжлийн сүмогийн 68 болон 69 дэх ёкозүна нар сүүлийн хэдэн өдрийг Эртний Монголын нийслэл Хархорин хот дахь амралтад хамтдаа өнгөрүүлж, хууч хөөрч, сайн ойлголцсон бололтой.
68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн аав бол улсын заан Донровын Долгорсүрэн. Арал чацтай, амжилттай манлай заан. Харин 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын аав бол Монгол улсын далай даян даяар дуурсагдах дархан аварга Жигжидийн Мөнхбат билээ. Бөхийн хувьд нэгэн үед торгон зодогны хамаатнууд явсан хоёр бөхийн хөвгүүд арлын орныг зорьж, тэндээ дийлдэшгүй хүчирхэг ёкозүна цолтнууд болж, хожмоо тэмцэлдэн өрсөлдөх болсон.
Нэрт тайлбарлагч Шагдарын Чанарав гуайгаас ярилцлага авахад “Асашёорюү бол гаднаа аатай бөх. Гэхдээ Хакүхо ч гэсэн аатай юу гэвэл их аатай. Гэхдээ тэр аа нь дотроо байдгаараа энэ хоёр өөр” гэж хэлж байсан юм.
Тийнхүү хэлсэнчлэн ааш авир өөр боловч алдартай хоёр ёкозүна Монгол бөхийн удам, бөхийн гэр бүлийн орчноороо адилхан. Хожим Японд нэгэн спортоор хичээллэж, хүрсэн алдар цолоороо ч ижилхэн.
Асашёорюү Д.Дагвадорж 25 дахиа түрүүлсэн башёгийнхоо дараа зодог тайлсан бол Хакүхо 45 дахиа түрүүлчихээд өвдөг шороогүй мөн дохёгоос буусан намтартай. Хоёулаа Сүмогийн Холбоотой холбоотой явсан ч одоо шууд хамааралгүй болжээ. Энэ мэт олон зүйл энэ хоёр хүчтэний ижил төстэй талууд.
Ж.Мөнхбат аварга шогч наргианч хүн учир Д.Долгорсүрэн зааныд тог тасарсан тухай онигоог “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ инээмсэглэн ярьсан бол саявтархан аваргын хөшөөг Цэнгэлдэхийн хойно босгоход Догоо заан оччихсон “Бидний хоёр хүү, их аварга хөвгүүд маань Япон улсад Монголынхоо нэрийг гаргаж яваа нь урд насны ерөөл тавилан гэж бодож явдаг. Би өмнө олон хөшөө үзэж байсан ч Ж.Мөнхбат аваргынх шиг ийм гайхалтай бүтээлтэй таарч байсангүй. Аваргатай уулзсан юм шиг л боллоо...” хэмээн баярлан өгүүлж зогссон.
Одоо хоёр хүү нь хамтдаа амарч, ирээдүйн тухай, байгаа нөхцөл байдлуудынхаа тухай уудлан ярилцсан бололтой.
“Аавуудын үерхлээс эхэлсэн аялал энэ хүрээд уулзаж байна. Өөрийн чинь өмнө ид шидийн гэмээр гайхамшигт АМЬДРАЛ хүлээж бн. Даль жигүүрээ дэлгэн тэнгэрээс өндөрт Эрх Чөлөөний Жам ёсны Амьдрал руу нисээрэй дүү минь!
Сэтгэлийн гүндэх хүнд гаргахгүй хэцүү зүйлүүд бгаа гэдгийг надаас бусад нь мэдэхгүй бх.
Эр хүний 40 нас гайхалтай сайхан нас. 40 хүрсэн эр, 4 өө дарсан ат гэж ёстой л нэг хий нь гарсан сэтгэлийн өлөн нь арилсан Ай сайхан нас! Хичээгээрэй дүү минь. Эрх Чөлөөт амьдрал руу Дүүлэн нис, Хакүхо” хэмээн сошиал хаягтаа бичээд хамтдаа байгаа зураг оруулсан байлаа.
Хэдхэн цагийн өмнө Асашёорюү сошиалдаа дахин Хакүхотой хамт байгаа зураг нийтлээд тайлбартаа “Монголын Эзэнт гүрний нийслэл асан Хархорин. 69 дэх ёкозүна маань энэ хүртэл бүх замыг ээжийнхээ хамт туулан ирлээ.
Бидний эхний уулзалтаас өнөөдрийг хүртэл би чамmай олон зүйлээр хамт байсаар ирлээ. Хүний харилцаа талаас, эцэг эхийн хоорондын холбоо харилцаа, гэр бүлүүдийн амьдралын хэв маяг, хүүхдүүдийн минь ирээдүй, ирээдүйн талаарх мөрөөдөл гээд мөн оюун санааны зарим үл ойлгогдох зүйл дээр ч хамт байсаар ирлээ. Эрчүүд ярилцаад ойлголцохоос өөр сонголт байхгүй. Бүх зүйл аяндаа бүтнэ. Амжилт хүсье. Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн бичсэн байна.
Хакүхо М.Даваажаргал Мэргэжлийн Сүмогийн Холбооноос гарч, сүмод гаднаас нь нөлөөлж, Дэлхий дахинд хөгжүүлнэ гэдгээ зарлачихсан байгаа. Магадгүй домогт хоёр ёкозүна нэгдэн нийлэхээр тохирсон бол энэ ажил улам эрч хүчтэй ахих биз ээ.
Сэтгэгдэл ( 24 )
Та хоёртоо амжилт ,эрүүл энхийн хүсье. Хамтдаа эх орондоо ихийг бүтээхийг ерөөе.
Аугаа үндэстний аугаа бахархал болсон сайхан хөвгүүддээ эрүүл энх урт наслахыг хүсэн ерөөе Эх орноо хөгжлийн манлайд хөтлөөрэй та нар чадна
Ирээдүйд мөнгө, эд хөрөнгийн маргаан л бүү гараасай. Сумогийн монгол аваргууд Сумогоос нэр хүнд тааруу холдож, хэл ам их тарилаа. Энэ монгол зан юм шиг байна.
2 аварга хамт байгаа нь гоё байдаг
Thirk??????
Ааг омогтой хүмүүс удаан хамтарч бизнес хийх юу л бол ... амжилт!!!
Хөөе Циркээ авья аа
Монгол хөвгүүд.Японы мэрэгжлийн сумогийн домогт их аваргууд хамт байгаа нь үнэхээр сайхан байна.Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.
Мөнх нөхөрлөх боллтугай
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй . Амжилт хүсье залуусаа
Аса чи өчигдир хоол идсэн тогооруугаа нулимдаггүы гээд солиороод байсан биш бил үз
Давгаа минь Хакуходоо хань болж яваарай. Аврага хүний зовлонг аврага л ойлгоно шүү дээ. Ер нь бол Хакухотой нийлж Япончуудаас Сумогийнхоо өшөө гэхүү гомдолоо гэхүү авч болы шдээ. найрсаг байдлаар тиймээ
Naad batsaandaa yugiin sugduj mueguud bgaan
Surgiin manlai manlaigaraa uldsen deer
Давгаа мөрөөрөө яваа хүнийг уран чамин худал үгээрээ хуурч байгаад балалчихаад дараа нь юу ч болоогүй царайгаа гаргаад лалар лалартавдаа чи ч дээ
Давгаа мөрөөрөө яваа хүнийг уран чамин худал үгээрээ хуурч байгаад балалчихаад дараа нь юу ч болоогүй царайгаа гаргаад лалар лалартавдаа чи ч дээ
Энгүй их Монгол эрчүүд маань сайхан байна чадсаар ирсэн цаашдаа ч чадна...
За дүү минь Дагва Доржийг дагаж намирах дэмий дээ ! Яахав эр хүн шиг мэнд устай бол болоо доо ! Наад хүн чинь чамаар дамжуулж сэвтсэн нэрээ цэвэрлэх санаатай байгаа ! За тэгээд хамтын ажил төрөл бол ! Бүр ч дэмий дээ ! Танай хоёр гэр бүл тэс өөр хүмүүс дээ !
Дүү нар минь, Монголын түмэн байтугай Дэлхийд цуутай эрчүүд минь ”Ухаанаа зангидаарай”, та 2 бодролд бясалган шилгээхгүй бол өөр би хэнд итгэх, ГЭЖ. Шилгээнэ хэмээвээс нэгд дэвшил, хөгжил удаах буян... нь цаглашгүй ирнэ дээ, ирнэ... энэ муу дотоод бясалгалтай ард түмэнд чинь!!!
За болж болж
ANUSDI VANXANDI80955877BOOB XXNO
дагваагаас хол бгаарай, хакухо чи наад хулигаанаасаа хамаагүй өөр хүн шүү
Дагвадоржийг дагаж намирах хэрэггүй, өөрийнхөөрөө даруухан байж урагшаа дайчин давшингуй амьдраарай миний дүү. Сайхан аавынхаа нэр төрийг өргөж яв.