Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап" болж өндөрлөв

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап" 2026 олон улсын сүмо бөхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Тоёота Аренад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд 18 орны 1305 өсвөрийн үеийн сүмоч хүүхдүүд өрсөлдлөө. 

Хувийн барилдаанд 12 насанд 192 хүүхэд барилдаж Хөвсгөлийн аймгийн сурагч Н.Сүнгэрэл 7-н даван Мөнгөн медаль,10 насанд мөн 192 хүүхэд барилдаж Баянхонгор аймгийн сурагч Д.Дүүрэнсаран 4 даван шигшээ 8д үлдэн медалийн төлөө барилдлаа.

Багийн барилаанд нийт 128 баг өрсөлдөж манай баг 4 ялалт байгуулж шигшээ 8 шалгаран Хүрэл медалийн төлөө 2:3 харьцаагаар ялагдан медальт байранд шалгарч чадсангүй. Хүүхдүүд маань бүгдээрээ дор бүрнээ ялалтын төлөө хамаг хүчээ дайчлан сайн барилдацгаалаа. 

13-15 насанд 384 хүүхэд барилдаж Хакүхо цом тэмцээнээс сүмо бөхийн гараагаа эхэлж Тоттори Жокохү сургуульд 100% тэтгэлгээр дунд ангид суралцаж байгаа Чилүгэн, Хашмаргад нар аваргын алтан медаль бүсний төлөө хоорондоо барилдаж Чилүгэн давсанаар хоёр жил дарааллан түрүүлж бахдам амжилт үзүүллээ.                             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top