Хакүхо “Хоёр дахь амьдрал”-ынхаа эхлэлийг энэ сарын 14-нд тэмдэглэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката аавынхаа дурсгалын хөшөөг Төв цэнгэлдэхийн дэргэд сүндэрлүүлчихээд эргээд Япон руу яаран одно гэдгээ сэтгүүлчдэд ний нуугүй хэлсэн.

Учир нь энэ сарын 9-нд Сүмогийн Холбооноос гарч буйгаа албан ёсоор зарлах хэвлэлийн бага хуралтай. Тэгвэл үүний дараа тав хоноод энэ сарын 14-нд Токиогийн нэгэн зочид буудалд 40 насны баяраа хийхээр зэхэж, өөрийг нь дэмждэг олныг урьсан байна.
 


"Амьдрал нулимсанд дургүй” кинон дээр “Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг” гэж хэлдгийг кино сонирхогчид юу эс андахав. 40 нас бол монголчуудын хувьд Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат буюу оюун ухаан, бие бялдар бүрэн цогцолж, төгсөрөх үе гэж үздэг. Тиймээс ч Хакүхо энэ хоёр утгыг аль алийг нь шингээн 40 насны төрсөн өдрөө олонтойгоо тэмдэглэж, өдий хүртэл дэмжсээр ирсэн хүмүүстэйгээ ирээдүйд бүтээх ажилдаа ч хамтдаа байхыг хүсч буйгаа илэрхийлэх ажээ.
 


“Монголд 40 насыг амьдралын чухал нас гэж үздэг учир энэ насны төрсөн өдрийг онцгойлдог. Өдийг хүртэл намайг дэмжсээр ирсэн хүмүүст талархлаа илэрхийлэх, мөн цаашид хэрхэн амьдрах, амьдралаа улам баялаг болгох, юу бүтээх тал дээр зөвлөгөө зааварчилгаа авах, дэмжлэгээ үргэлжлүүлэх зэрэгт зориулсан уулзалт юм” хэмээн өгүүлжээ.
 


Хакүхогийн төрсөн өдөр гуравдугаар сарын 11-нд тохиодог. Үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч гэлээ Сүмотой шууд холбогдсон 25 жилийн амьдралаа 9-нд цэглэж, харин ирээдүйн “хоёр дахь амьдрал”-ынхаа үүдийг 14-нд нээхээр ийнхүү уулзалт товложээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө(202.126.88.64) 2025 оны 06 сарын 08

Мудаг аавын мундаг хүү

0  |  0
Энхболд.х(24.12.190.193) 2025 оны 06 сарын 08

Эх орондоо амьдрахаар ирээ,өөр сайхан зүйл эл замбуулинд байдаггүй юм.

0  |  0
Зочин(103.229.120.28) 2025 оны 06 сарын 09

Ямар хүнтэй суусан нь хамаагүй монголдоо элэгтэй байхад болно. Даваажаргал ухаантай сайн хүүхэд.

1  |  0
Төмөрбаатар Төв аймг(66.181.179.196) 2025 оны 06 сарын 07

Монгол эхнэртэй байхыг Монгол хүн хүснэ Монгол доо амьдрах эрхтэй ир дүү

0  |  0
japan ruugaa zail(103.168.34.63) 2025 оны 06 сарын 08

40 dunguj hun boloh geh yvaa bandi nas shuu dee.40uus deesh bandi gej heluulehee bolino.baga zereg yum oilgodog bolno.50 nas hureed jinhen amidral ehelne.60 garaad uhaan suuj hun bolno doo

2  |  0
Эрдэнэ (66.181.186.118) 2025 оны 06 сарын 08

Төлөв даруу үг дуу цөөтөй мундаг хүү шүү

3  |  1
Уран(103.212.116.89) 2025 оны 06 сарын 08

Даруу ухаалаг, олны хайр хүндэтгэлийг дааж чаддаг их аварга билээ. Амжилт хүсье

6  |  1
Цэцэг(202.9.40.222) 2025 оны 06 сарын 08

Өөр улсын иргэн биздээ

4  |  2
З(202.9.40.221) 2025 оны 06 сарын 08

Сайхан хувь заятай төрждэээ сайн аавын сайн хүү гэж

6  |  1
Адъяа (202.126.91.40) 2025 оны 06 сарын 08

Орой мэнд ээ аварга аа их дэмждэг шүү

3  |  1
.(59.153.87.221) 2025 оны 06 сарын 08

гарчиг нь ямар аймар юм бэ. шинэ авгайтай болж байгаан болуу гэж бодлоо хаха

6  |  1
Suhee(66.181.187.26) 2025 оны 06 сарын 07

MANAI SUMOD YAVSAN ZALUUCHUUD MUNDAG SHUU MONGOL DOO IH HUVI NEMERTEI BAIGAA SHUU HAYAA NEG DEGUUTELGUI DEEE

0  |  1
Иргэн(66.181.160.31) 2025 оны 06 сарын 07

Сайхан аваргадаа амжилт хүсье

2  |  1
Зочин(66.181.189.188) 2025 оны 06 сарын 07

Япон орон бол олон зуун жилийн ес уламжлалтай туундээ захирагдсан эмх цэгцтэй соелтой орон….монгол орк ойлгох нас нь хурэхгуй ээ

3  |  1
Х(66.181.190.251) 2025 оны 06 сарын 07

ЭРТ БИЗНЕСЭЭ ЭХЭЛСЭН ХҮН ТЭРИЙГЭЭ ХИЙХ БАЙХАА. СУМО НЬ СААД БОЛООД БАЙСАН БАЙХ. ОДОО ЗОРЬСОН ЗҮЙЛЭЭ ХИЙХЭД ХАНГАЛТТАЙ СЭТГЭЛ АМАР БОЛЖ ДЭЭ. ЯПОНДОО БИЗНЕСЭЭ ХИЙХ БАЙХ.

2  |  2
Зочин(202.55.188.107) 2025 оны 06 сарын 08

Домогтт Их аваргадаа амжилт хүсье

5  |  2
зочин(103.212.162.98) 2025 оны 06 сарын 08

сайхан аврага даа хайртай шүү

4  |  2
Монгол мал(59.153.115.229) 2025 оны 06 сарын 08

Монголчуудын атаархал, хорон санаа, хараал дээд цэгтээ хүрээд бүр чаашаа халиад бна. Голцуу хөдөөний малууд ийм болчоод бдөө хөө

5  |  2
Энхээ(202.126.90.69) 2025 оны 06 сарын 07

Бүгдээрээ криллээр бичдэг больё!

4  |  1
Зочин(66.181.191.59) 2025 оны 06 сарын 08

Хүний шунал, ялангуяа бөхийн шунал хэцүү ш дээ, одоо энэ хүний амьдрах арга нь нэр төрөөрөө түрүү барьж монголчуудаа шулах л болох, Японд бол тэгж чадахгүй ш дээ

3  |  8
zochin (203.91.114.244) 2025 оны 06 сарын 07

hakuhog guitseh neg ch amitan baihgui haraarai

3  |  1
zochin(49.97.14.8) 2025 оны 06 сарын 07

naad sumog bolj durtai yumaa hii erh shuluutei delhiin uzesgeltei gazraar ayalj uldsen amdralaa hugjultei hoichdiin amdrald n az jargal husei

3  |  3
Close menu