Мэргэжлийн сүмогийн хамгийн алдартай бөхчүүдийн нэг Хакүхо Японы Сүмогийн Холбооны бүрэлдэхүүнээс гарсан нь сүмогийн ирээдүйд ноцтой асуудал үүсгэж болзошгүйг харуулж байна гэж Японы The Japan Times сонинд бичжээ.
Тус сонинд онцолсноор, тэр албан ёсоор холбооноос гарснаар хамгийн сүүлд зодог тайлсан 10 ёкозүнагийн зөвхөн дөрөв нь л тус холбоонд үлдээд байна. Тэд нийлээд 30 удаа Эзэн хааны цом хүртэж байсан бол холбооноос гарсан зургаан ёкозүна нийт 117 удаа буюу үлдсэн дөрвөөс даруй дөрөв дахин их түрүүлж байжээ.
Энэ нь өндөр түвшний ур чадвар, туршлага, мэдлэг алдагдаж байгааг илтгэж байгаа бөгөөд эл томоохон хохирол шинэ залуу авьяастнуудыг сүмод элсүүлж, тогтоон барихад хүндрэл учруулж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд олон ёкозүна мэргэжлийн сүмог орхисон ч Хакүхо холбооноос гарсан нь хамгийн том гарз. Тэр зөвхөн сүмогийн түүхэн дэх олон дээд амжилтуудын эзэн, хамгийн олон цомтой бөх төдийгүй шинэ залуу авьяастнуудыг сүмод оруулах, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байв.
Хакүхо аваргын зохион байгуулдаг “Хакүхо цом” тэмцээн нь сүүлийн 15 жилд бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй сүмогийн тэмцээн болсон. Энэ тэмцээн нь шинэхэн ёкозүна Оносато зэрэг олон мэргэжлийн бөхөд анхны урам зориг өгсөн бөгөөд дэлхийн олон орны хүүхдүүдэд чухал туршлага олгож, олон улсын сонирхогчдын сүмо болон Японы мэргэжлийн сүмог холбосон гүүр болж байв.
Гэвч Хакүхо холбооноос гарснаар Хакүхо цомын ирээдүй ч мөн тодорхойгүй болж байна.
Түүнчлэн, хэрэв Хакүхо олон улсын мэргэжлийн сүмогийн шинэ байгууллага үүсгэн байгуулах тухай цуурхал үнэн бол аварга маш том сорилттой нүүр тулна. Учир нь өмнөх ижил оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан билээ.
Мэргэжлийн сүмогийн нэр хүндтэй олон бөхчүүд зодог тайлсны дараа олон улсын мэргэжлийн сүмогийн шинэ байгууллага байгуулах хүсэлтэй байсан ч бодит байдал дээр ийм санаачилгууд ложистик, санхүүгийн бэрхшээл, мөн олон улсын сүмогийн салбарын хагарал, улс төржилтөөс болж амжилт олоогүй.
Ямартаа ч, ирэх жилүүдэд юу болохоос үл хамааран, Хакүхо Японы Сүмогийн Холбооноос (JSA) гарсан нь мэргэжлийн сүмод хүнд цохилт болж байгаа бөгөөд сүүлийн үед ёкозүна нарын дунд ийм тренд бий болсон нь харамсалтай.
Гэхдээ шийдэл хайхаас өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ёкозүна нар тус бүр өөр өөр нөхцөл байдал, шалтгаанаар холбооноос гарсан. Тиймээс дээр дурдсан зургаан ёкозунаг томоохон хуйвалдааны золиос болсон гэж дүгнэх нь буруу. Гэсэн хэдий ч нийтлэг зүйлс байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, өөрсдийнхөө цаг үед дэвжээн дээр ноёрхож байсан зарим бөхчүүд карьерынхаа туршид сүмогийн хатуу дэг журам, ёс суртахууны хүлээсэнд дургүйцэж, хэд хэдэн удаа сануулга авч байсан байдаг. Гэхдээ амжилтын оргилд гарч, цом болон мөнгөн шагналуудыг хамж байгаа үед албан ёсны сануулга, хэвлэлийн шүүмжлэлийг тэсвэрлэхэд арай амар байх нь дамжиггүй. Харин гэрэл цацарсан дэвжээнээс бууж, шинэ иерархийн хамгийн доод түвшинд очих үед байдал эрс өөрчлөгддөг.
Акэбоно, ах дүү хоёр Ханада, Хакүхо зэрэг эрсийн хувьд сүмо бол багаасаа л мэддэг, түүгээрээ амьдарсан цорын ганц ертөнц нь юм. Гэтэл тэдний ертөнц ийн эрс өөрчлөгдөхөд сэтгэл зүйн хямралыг даван туулах ямар нэгэн туршлага, механизм бараг байдаггүй.
Мэргэжлийн тамирчин бүрийн хувьд зодог тайлах нь том цохилт байдаг бөгөөд ялангуяа илүү өндөр оргилд гарах тусам цохилт нь илүү хүчтэй илэрдэг.
Сүмогийн хувьд нөхцөл байдал бүр ч хатуу. Зодог тайлсны дараах амьдралд нь ч тэднийг өнөөх л хатуу дэг журам дагасаар л байдаг. Хэрэв тэд холбоондоо дасгалжуулагч, багшаар үлдэх сонголт хийвэл хүссэнээрээ амьдрах бараг л боломжгүй. Тийм ч учраас зарим “сахилгагүй” бөхчүүд холбооноос гараад хамгийн түрүүнд үсээ цайруулж, шивээс хийлгэдэг нь гайхах зүйл биш юм.
15-хан насандаа мэргэжлийн сүмод орж, арван гаруй жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, залуу насны эрх чөлөө, аз жаргал, баяр баясгалангаа золиослон байж дээд зиндаанд хүрсэн хүн гэнэт дахин 30 жил үргэлжлэх өөр нэгэн шатны ёроолд очсон байна гээд төсөөлөөд үз. Энэ бол сэтгэл зүйн хувьд асар том сорилт.
Асахифүжи, Онокүни, Хокутофүжи зэрэг ёкозүна нар 1990-ээд оны эхээр зодог тайлах үеийг бодвол XXI зуунд амьдрал эрс өөрчлөгдсөн. Одоо цагт дэлхий ертөнц нээлттэй болж, интернет, даяарчлалын нөлөөгөөр нэр хүндтэй, санхүүгийн бяртай нэр цуутай бөхчүүдийн хувьд өмнө нь маш олон сонирхолтой сонголт нээгдэж байна.
Мэдээж, ояката буюу дэвжээний ахлагчаар үлдэнэ гэдэг ихэнх том цолтой сүмочдын хүссэн тогтвортой, тайван амьдралынх нь баталгаа байдаг.
Харин Таканохана, Хакүхо зэрэг домогт ёкозүна нарын хувьд Японы Мэргэжлийн сүмогийн холбоонд үлдэж, өөрчлөлтийн төлөө тэмцэх өөр сонголт, өөр хүсэл байдаг ч тэдний тэсвэр тэвчээрт ч хэмжээ хязгаар бий.
Хэн нь зөв, хэн нь буруу байсан нь хамаагүй эцсийн дүндээ үр дүн нь ижил. Сүмогийн түүхэнд нэрээ мөнхөлсөн бөхчүүд спортоос өөр замыг сонгохоос аргагүйд хүрч байна. Энэ бол ноцтой асуудал. Үүнд хялбар хариулт үгүй. Үүнд хариулахын тулд шинэлэг сэтгэлгээ, шинэ арга зам хэрэгтэй.
Хамгийн сүүлийн кейс болох Хакүхо аварга явсан ч Японы Мэргэжлийн Сүмогийн Холбоо оршсоор байх болно, хөгжсөөр л байх болно. Хакүхо аваргын өмнө шинэ гайхалтай боломжууд нээгдэх нь дамжиггүй. Гэвч талууд маргаантай асуудлуудад шийдэл олж чадсан бол, аль алинд нь хамаагүй ашигтай байх байсан нь гарцаагүй. Сүмо ч бас том зүйлээ алдаж, хоосорч байна. Домогт аварга нь явчихлаа. Тиймээс эл спортын ирээдүйн төлөө сүмогийн ертөнц асар нэр хүндтэй бөхчүүдээ авч үлдэх гарц, арга замаа олох хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 20 )
Ayayay japaniig suiruulsen japan ghuu?
Ганц Монгол залуу сумогийн холбооноос гарлаа гээд Японы үндэсний спорт сөнөх үү? Монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа мусальман шашинтай Серикийн барилдах эрхийг хасвал Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ сөнөх үү?.
zass suuder tusahn ch yuv dee. heden tsaas hurimtluulsan bol irj ger horoolold oron suuts barij zarah heregtei. humuust buyan bolno\n
Сумо гийн холбооны цаана нь Якуза нар байгаа гэж боддог. \nТэдний үмхий санаа л маш их байгаа учир манай аваргуудаас оролцож байна.
Японы сумо салхи оруулахгүй бол нэг гачин хэв маягаасаа болж сөнөх нь цаг хугацааны асуудал болох гээд байна.
Даваажаргал маань өшөө олон түрүүлэх боломж ч байсан даан ч хөгийн самуурай нар ил далд дарамталсаар бгаад зодог тайлуулсан одоо мөн л бас дарамт шахалт байсаар бгаад л холбооноос явууллаа хөгийн муу самуурай нар !!
Mongoldoo ireed darga bol.
Япончууд хүн төрөлхтний түүхэнд Мартагдашгүй бүх цаг үеийн аугаа их аварга Хакухогоо алдсанаар бахархал нь үгүй болж нэр хүнд нь шалдаа буулаа.Ганцхан ёкозунагаа хүндэлж чадахгүй байна гэдэг нь япончуудын хүндэтгэл,хүндлэл, аугаа япон соёл, ардчилал худлаа япон бөх,япон хүн гэсэн аминч үзэл бодол харагдлаа
Аварга сумогийн дэвжээнээс битгий гар. Орон зайгаа тавьж өгөх хэрэггүй. Эцсийг нь үзээрэй.
Монгол орондоо тавтай морил Хакүхо Даваажаргал . Монголдоо асар их зүйл бүтээнэ гэдэгт итгэлтэй бн
М.Даваажаргалын дэвжээг авдаг сумоч Ган -Эрдэнэ гэж БОЛИХ ХЭРЭГТЭЙГ МЭДДЭГГҮЙ тул яг одоо болих хэрэгтэйг сануулж байна. Нэгнийхээ хийсэн зүйл дээр ХИЙХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЮМ. Хувиа битгий бодоод бай!
Өө яахав хүний нутгийн дэвжээ хатуурхаал биз. Амьдрах аргагүй болсон биш.Төрсөн нутгийн шороо нь алт гэдэг дээ.
Ирэх цаг бий явах цаг.байдаг!
Нэг хаалга хаагдахад нэг хаалга нээгдэнэ гэж үг бийдээ.
Олон зууны ёстой төртэй Японд бөхчүүд уралгын хүмүүсийг төрийн толгойд тоглуулаад давруулаад байхгүй байхаа!! Боловсрол мэдлгээр мааруухан нөхдүүдийг төрд иргэд нь ч оруулдаггүй дэмждэггүй! Цөвүүн цагт зөвхөн Монголд л муу хүмүүс төрийн толгойд гараад байгаа!
Төрсөн нутаг уул ус,түмэн олон ард түмэн чинь түшээд бж бна.Сумогийн ертөнц ХАКУХОГООР ДУТНА...ХОЛБОО НЬ ТОМ АЛДАА ХИЙЖ ДЭЭ
Манайхаас өөр түрийний бөөсийг толгойдоо гаргадаг улс амьтан хаа байхав дээ. Жудо ч гээд нэг халтар юмыг иргэнээ болгоод яалаа…
Аварга Хакуходоо шинэ амьдрал шинэ зам мөр нь өндөр байхын эрүүл энх байхын ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье. Хүндэлж хайрлаж бахархаж дээдэлдэг бөх хүн маань юм АМЖИЛТ
MANGAR HAR MIN YAVJ TAX NII JOLOOCH HII YASAN SHUNALIIN HAR DEV BE CHI HAIRAN AAVIIN NER TURIIG GUTAAJ BNA
САМУРАЙГААС САЛ САЛ