"Хямд орон сууц түрээслүүлнэ" хэмээн иргэдийг залилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Сүүлийн үед орон сууц түрээслүүлнэ хэмээн иргэдийг залилах гэмт хэрэг олноор бүртгэгдэх боллоо.

Тухайлбал, энэ оны наймдугаа сарын 28-ны өдөр нэр бүхий сайтад байрлуулсан зарын дагуу хоёр өрөө байр түрээслэхээр хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 (Нэг сая таван зуун мянга) төгрөг үл таних хүний данс руу шилжүүлж залилуулсан гэх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Уг хэрэгт 23 настай Х-г холбогдуулан шалгаж байна.

Иймд, иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зарын эх сурвалжийг шалгаж, түрээсийн гэрээг хийх тохиолдолд тухайн иргэний нэр дээр орон сууц бүртгэлтэй эсэх, байрны гэрчилгээ зэргийг нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлэхэд анхаарахыг Цагдаагийн байгууллагаас санууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top