С.Одонтуяа тэргүүлж, Д.Өнөрболор, П.Анужин нар сүүл мушгив

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар 13 эмэгтэй улстөрч парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл, МАН-аас Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нараас гадна АН-аас С.Одонтуяа, А.Адъяасүрэн нар тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Улстөрчдийн чансааг тодорхойлдог MEC байгууллагаас аравдугаар сарын судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар 1008 хүнтэй утсаар холбогдож авчээ.

Тус байгууллага энэ удаад парламентын гишүүнээр сонгогдсон дээрх нэр бүхий 13 эмэгтэй улстөрчийн дунд судалгаагаа явуулсан байна.

Судалгаанд оролцсон иргэд УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгчээ.

Судалгааг АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүлсэн бол Д.Өнөрболор, П.Анужин нар сүүл мушгисан байна.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top