Андрей Стениний нэрэмжит Олон улсын гэрэл зургийн уралдааны ялагчид тодорлоо. Уралдаанд залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд нийт 4.5 мянган бүтээл ирсэн байна.
“Гол мэдээ” номинац, 1-р байр “COVID-19, Хүний үнэ цэнэ”
Индонезийн эмнэлэгт ковидоор нас барсан хүний цогцсыг халдвараас сэргийлж, олон давхар уутаар ороодог байна. Энэ зураг National Geographic-т гарсны дараа маш олон хүмүүс “Тавилттай авсан зураг”, “Ард түмнийг айлгах гэсэн оролдлого” гэж шүүмжилж байв.
“Миний дэлхий” номинацийн Гран При шагнал “Ковидийн хаягдал далай тэнгист”
Босфор хоолойд авсан зураг.
“Манай үеийн баатар” номинацийн Гран При “М+T”
Дауны синдромтой хосын зураг.
“Миний дэлхий” номинацийн 1-р байр “Африкийг дайрсан царцааны нүүдэл”
Царцааны нүүдлээс болж маш олон тариачин ургацаа алдаж, хоосорчээ.
“Миний дэлхий” номинацийн 3-р байр “Усанд орох цаг боллоо”
Дроноор хоёр минутын дотор авсан зураг.
“Миний дэлхий” номинацийн Тусгай шагнал “Аз жаргалтай тариачин”
Арвин их ургац хураасан тариачны аз жаргалтай царай.
“Гол мэдээ” номинацийн 3-р байр “Хар тамхичдын эсрэг”
Хүүхдүүд хар тамхины наймаачдын эсрэг тэмцэхээр цагдаа нартай хамт буудлагын сургууль хийж байгаа нь.
Миний дэлхий” номинацийн 2-р байр “Хүч чадлын ундарга”
Зурагчин бөө зайрангууд мөргөл үйлддэг Байгаль нуураас хүч чадал олж авахаар иржээ.
“Манай үеийн баатар” номинацийн 2-р байр “Феникс”
Алексей, Виктория хоёр багадаа гал түймэрт өртөж, хүнд гэмтсэн. Одоо тэд нийгэмд байр сууриа олохоор хичээж байгаа гэнэ.
“Миний дэлхий” номинацийн 1-р байр “Цана хөлөглөөд хаврын зүг”
Vasaloppet China олон улсын цанын тэмцээнд оролцогчид.
“Манай үеийн баатар, хөрөг” номинацийн 1-р байр “Кашмирийн маргаантай өв”
Пакистан, Энэтхэгийн газар нутгийн маргаан.
Сэтгэгдэл ( 0 )