Хийн хоолойн төсөлд шаардлагатай тоног төхөөрөмжид гаалийн хөнгөлөлт үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ энэ онд багтаан боловсруулж дуусгана гэсэн мэдээллийг талууд өгч байна.

Өчигдөр /2021.10.22/ Шадар сайд С.Амарсайхан  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монголын хэсэг дээрх барилгын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцын талаар хэлэлцжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж  тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлсэн байна.

Дашрамд тодотгоход, энэ төслийн ТЭЗҮ-ийг ОХУ бидэнтэй бидэнгүй хийчихнэ гэдэг нь ойлгогдож байгаа. Тэгэхээр эрх баригчид юу хийх вэ гэхээр энэ төслөөс Монгол Улсын хүртэх урт хугацааны үр ашгийг бодлогын түвшинд томъёолж, тодорхойлохын тулд мэргэжилтнүүдийнхээ үгийг анхааралтай сонсох шаардлагатай.

Төслийн бусад оролцогч талууд болох хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийхдээ ямар бодлого барих вэ? Яаж харилцан үр ашигтай байх вэ гэдэг талаар тооцоо, судалгаа бүхий байр сууриа тодорхой илэрхийлэх ёстойг эдийн засагчид, судлаачид хэлж буй юм.

Тухайлбал, хоёр том гүрний харилцаанд чухал нөлөөтэй хийн хоолойг газар нутгаараа дамжуулж, гүүр болж өгснийхөө хариуд  бид хийн хоолойг салаалж, хүн ам илүү төвлөрсөн хотуудынхаа ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд, халаалт, дулааныг шийдвэрлэх хэмжээнд хий татаж авч болно. Өөр бусад хувилбарууд ч байж болно. Хамгийн гол нь Монгол Улс хийн хоолойн төсөл дээр тодорхой байр суурьтай, бодлоготой, тактиктай байх нь чухал. Эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл гэдэг яриа бол олон жил яригдсан.  Төслийг үр өгөөжтэй байлгахын тулд бид өөрсдийн бодлогоо даацтайгаар гарган ирж, талуудтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх ёстой. Тэгэхгүй бол хөрш ах нар манайхыг тоолоо гэж хөөрцгөөгөөд л, өөрсдийгөө энэ төслийн автор болгож өргөмжлөөд л, сонгуулиар пиараа хийдэг бусад сэдвүүдтэйгээ л ижил түвшинд үлдээж мэднэ гэдгийг сануулан хэлэгсэд байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.114) 2021 оны 10 сарын 24

Луйврын сонгуулиар төрд гарсан усан тэнэгүүдиийг сайн хянаж байхгүй бол Оюутолной шиг юм болгоод хаячихаж мэднэ шүү. Цаадуул чинь бүгд Кофи Анантай уулзчихдаг хүмүүс шүү.

0  |  0
монгол(64.119.25.23) 2021 оны 10 сарын 23

Олон улс дэмжих хоолойн тухайд эрс ялгаатай үр дагавар бүхий нэгдмэл сүлжээ хоолой, эсвэл залгагдсан хоолой гэх ойлголтууд бий шүү хожмын эрх зүйн үр дагавар нь ялгаатай \nМанайхан нутгаа ашиглуулсан төлбөрөө л хэт их баярлаад байх шиг байна. Судлаачдынхаа үгийг сонсоорой

0  |  0
Mongol(64.119.25.23) 2021 оны 10 сарын 23

Olon uls damjikh hooloinuudad negdsen hooloi zalgagdsan hooloi gej ehrk \nZuin yalgaa bio sh uuzuni

0  |  0
м(66.181.169.6) 2021 оны 10 сарын 23

Энэ хоолой нь заавал ил явдаг юмуу газар дээгүүр хөтэй сууриар хийсэн зурагнууд л яваад байх юм

0  |  0
Бат(202.9.47.19) 2021 оны 10 сарын 23

Даахгүй байж нохой булуу хураана гэдэг шиг орсууд тавих орсын хийн хоолойд та нарын таварын хөнгөлөлт хэт бялдуучлал биш үү бид бие даасан улс мөн үү

1  |  0
Top