Fashion: Анжелина Жолигийн Итали дахь стиль

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Өчигдөр Италийн нийслэлд Ромын кино наадам өндөрлөлөө. Наадмын гол кино нь Оскарын шагналт найруулагч Хлои Чжаогийн Marvel хит болох Eternals байв.

Энэ киноны нэгэн супер баатар Анжелина Жоли Италид буусан цагаасаа гэрэл зурагчдын дурангийн төвд байлаа.

Эхлээд тэр охинтойгоо Ром хотоор зугаалжээ. 
 


Жоли Dolce&Gabbana брэндийн 1998/1999 оны загварын ноосон пальто сонгосон байлаа.
 


Дараа нь киноныхоо хэвлэлийн бага хурал дээр нэг мөрөө ил гаргасан Ralph Lauren даашинз өмссөн.
 

Гэхдээ Жоли улаан хивсний ёслолд хамгийн ганган загвараа үлдээсэн байв. Түүнийг хоёр охиноо дагуулан, Atelier Versace өмссөн орж ирэхэд бүгд зөвхөн түүнийг харж байв.


16 настай Захара Эртний Грекийн загвар өмссөн байсан бол 15 настай Шайло ээжийнхээ нэгэн адил Atelier Versace сонгожээ.

Гэхдээ тэр даашинзан дээрээ цоохор өнгийн кед углаж, эсэргүү зангаа илэрхийлсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top