Зуун хувь гэж батлахгүй ч үнэний хувьтай. Учир нь төрсөн өдрийн төөрөг таны хувь заяа, зан ааш, амьдралыг чинь ч тодорхойлдог билээ. Ингээд ямар ордын эрчүүд гадуур зугаалж, араар тавих магадлал өндөртэйг үзэцгээе.
Хонь
Хонины ордын эрчүүд маш хувирамтгай улсууд. Богинохон банзал, задгай энгэртэй цамц хараад л тэд танихгүй эмэгтэйн хөнжилд орох магадлал тун өндөр. Хэчнээн үнэнч хайр сэтгэлтэй байсан ч гадуур шинэ адал явдал хайж явахаас огт буцахгүй.
Үхэр
Мэдээж сайхан бүсгүй хараад санаа алддаг ч эхнэрийнхээ араар гүйх гэж тэд оролддоггүй.
Ихэр
Найрсаг, нийтэч зан төлөвтэй тул олон хүнд таалагддаг. Тиймээс ч богино хугацааны холбоо энд тэнд тогтоох нь бий. Гэхдээ ихрүүд урвалт хийх гэж хүсдэггүй. Тэдний хувьд ажлын ядаргаа, амрагаас уйдсан үе л ийм алхам хийлгэхэд хүргэдэг.
Мэлхий
Тэдний хувьд хайртай эмэгтэйтэйгээ сэтгэлийн бат бэх холбоостой байх нь тун чухал тул бараг зугаалдаггүй. Магтуулж, шагнуулах дуртай. Хэрэв тэд араар тавиад эхлэвэл хайртаасаа залхаж, шинэ эмэгтэй хайж байгаа гэсэн үг.
Арслан
Өөртөө хэтэрхий хайртай эрчүүд энэ ордынх. Тэд өөрийг нь сайхан бүсгүйчүүд байнга хүрээлж байгаасай гэж хүсдэг. Арслан эр үргэлж хамгийн сайхныг нь сонгодог бөгөөд жинхэнэ хайраа олбол хэзээ ч урвахгүй.
Охин
Энэ ордын эрчүүд хамгийн үнэнч. Тэд ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарсан өнгөнд автахгүй. Хэрэв тэд араар зугаалахаар шийдсэн бол маш том шалтгаан байгаа гэсэн үг. Гэрийн ая тух, хайр сэтгэл, халамж өгөхөд Охины ордын эрчүүд үргэлж үнэнч байна.
Жинлүүр
Эмэгтэй хүний гоо сайхныг үнэлж, ойлгож чаддаг эрчүүд энэ ордынх. Тэд маш олон сайхан бүсгүйчүүдтэй танил, найзалдаг байж болно. Бүү ай. Жинлүүрийн эрчүүд байгалиас заяасан үнэнч улсууд тул хэсэгхэн зугаацахын төлөө амьдралаараа дэнчин тавихгүй.
Хилэнц
Хилэнцийн эрчүүд хурц, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, олны анхаарлын төвд байх дуртай. Гэхдээ энэ санаа зовоод байх шалтгаан биш. Тэдэнд хүссэн бүхнийг нь өгөхөд хайрт бүсгүйгээ хэзээ ч араар нь тавихгүй.
Нум
Нумын эрчүүд өнгөнд амархан автана. Сайхан, сонирхолтой ямар ч эмэгтэй тэднийг хөтлөөд аваад явчихна. Нэг шөнийн адал явдал тэдний амьдралд байнга тохиолддог жирийн зүйл.
Матар
Төрөлхийн үнэнч. Ажил болон ашиг орлогын асуудал үргэлж толгойд нь байдаг тул өөр эмэгтэйн талаар бодохгүй. Хайртай бүсгүйтэйгээ байхдаа ч мөнгө боддог тул юун араар тавих.
Хумх
Сониуч, нийтэч зан нь олон хүнтэй танилцуулдаг, мэдээж бас эмэгтэйчүүдтэй. Гэхдээ тэд урвахаасаа илүү зүгээр харилцан, ярьж суух дуртай.
Загас
Энэ ордын эрчүүд эмэгтэй хүнийг гүн гүнзгий, чин сэтгэлээсээ хайрлаж чадна. Харин яг түүн шигээ араар тавьж бас чадна. Загасын ордын эрчүүд таалагдсан бүсгүйдээ сэлэн очиход бэлэн. Сайн тал нь гэрбүлээ орхиж, салж сарнидаггүй.
Сэтгэгдэл ( 0 )