Хятадын урлагийн холбооноос tнэ сарын 23-нд шууд нэвтрүүлэгт оролцохыг нь хориглосон уран бүтээлчдийн “Хар жагсаалт”-ыг зарлалаа.
Жагсаалтад элдэв маргаан, будлианд оролцож, олон нийтийн анхааралд орсон 88 дуучин, жүжигчин, блогчин алдартнууд орсон байна.
Эдгээр хүмүүсийг хууль зөрчсөн, олон нийтэд муугаар нөлөөлсөн, буруу үлгэр жишээ үзүүлсэн гэж дүгнэжээ.
Анхны хар жагсаалт 2018 онд гарч байсан бөгөөд энэ удаагийнх ес дэх жагсаалт болж байна.
Крис Ву, Чжэн Шуан, Чжан Чжэ Хан зэрэг алдартнууд хоригт өртлөө. Энэ жилийн хамгийн том онцлог бол интернет алдартнууд ихээр өртсөн явдал байлаа. Жишээ нь, гоо сайхны стандарт хэв хэмжээг эсэргүүцдэг нэвтрүүлэг хийдэг “Багш Го” гэгч өнгөрсөн есдүгээр сард Хятадын цахим орчноос хөөгдсөн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
MONGOLD CH GESEN INGEMEER BAINA,TER BALIAR TEMUUJIN HAR TAMHICHIN HUNII NAIMAACHIN GEED HUULIN SAID BAISAN GEDEG YUM BAINAG TVZEER GARAAD YAVAH YUMAA
manaid ingevel yaah bol?