Лиса (BLACKPINK) ковидийн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса COVID-19 халдвар авсан нь тогтоогджээ.

Түүний харьялагддаг YG Entertainment агентлагаас энэ талаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Энэ сарын 24-нд BLACKPINK хамтлагийн Лисагийн COVID-19 шинжилгээний хариу эерэг гарлаа. Хамтлагийн үлдсэн гурван гишүүн ойрын хавьтагч биш байсан ч бид шинжилгээнд хамруулсан. Тэдний хариу сөрөг гарсан. Хамтлагийн гишүүд бүгд вакцинд хамрагдсан байсан. Манай агентлагаас уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьдаг. Лисад хурдан эдгэрэхийг хүсэж байна” гэж дурдсан байлаа.

Лиса саяхан АНУ-д арга хэмжээнд оролцоод БНСУ-д хариад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top