Эхнэртээ зориулж Таж Махалын жижиг хувилбарыг барьж, бэлэглэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 29

Энэтхэгийн бизнесмен Ананд Пракаш Чукси 27 жил амьдралаа холбосон хайртай эхнэртээ зориулж хайрын бэлэг тэмдэг болсон алдарт Таж Махалын загвараар хаус барьж, бэлэглэжээ.

Тэрбээр “хайрынхаа хөшөөг” Мадхя Прадеш мужийн Бурханпур хотод босгосон байна. “Энэ бол эхнэртээ болоод төрөлх хот, хотын оршин суугчдад барьж буй миний бэлэг юм” гэж тэрбээр ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Байшинг гурван жилийн дотор 20 сая рупи буюу 260 мянган ам.доллароор босгосон байна.

XVII зууны Таж Махал бунхныг Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан 14 дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаад өөд болсон хайртай хатан Мумтазын гэгээн дурсгалд зориулж бариулсан түүхтэй.

Бизнесмений хэлснээр, хаус нь Таж Махалын жижиг хувилбар ч дотоод заслаа орчин үеийн шийдлээр баяжуулжээ. Ингэхдээ Таж Махалын гурван хэмжээст зургийг ашигласан бөгөөд алдарт бунхны хэмжээг гурав дахин багасгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top