Оросын телевизүүд “Гэм зэм” жүжгийг сурвалжлахаар иржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

“Фауст” постдрамын жүжгийг Монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр нэмж хоёр хоног тоглохоор болсон билээ.

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-гийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжиг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 10-ныг дуустал тоглогдох байсан юм. Тэгвэл “Гэм зэм” жүжгийн сүүлийн тоглолтуудын тасалбар дуусаж, үзэгчдээс хүсэлт гаргасны дагуу “Орфей” театр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд хаалтын тоглолтууд хийхээр болсон.

Үүнээс гадна ОХУ-ын дөрвөн телевизийн буюу “Большая Азия”, “Россия 24”, “Тивиси”, “Тивиком”-ын сурвалжлагч, зураглаач нарын баг “Гэм зэм” постдрамыг сурвалжлахаар өчигдөр Монгол Улсад ирсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top