20 нас хүрсэн Z үеийнхний од Билли Айлишийн тухай 20 баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Америкийн дуучин Билли Айлиш 20 нас хүрлээ. Хорьж болдоггүй хорин насандаа тэр дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг болжээ.

20 нас хүрсэн Билли Айлишийн тухай 20 баримт

2020 онд Айлиш Дэлхийн хамгийн орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтын 3-т бичигдэж байв.

Айлиш “Ocean Eyes” хитээр нэрд гарсан.

18 настайдаа таван Грэмми, шилдэг шинэ дуучны шагнал авч байсан юм. Энэ жил дахин хоёр Грэмми цуглуулгандаа нэмсэн.

Аав нь алдартай жүжигчин, ээж нь хөгжмийн зохиолч.

11 наснаасаа дуу зохиож эхэлсэн.

Мах иддэггүй, цагаан хоолыг илүүд үздэг.

Туреттын синдром хэмээх өвчинтэй тэмцэж байгаа. Хөмсгөө өргөн, үе үе нүдээ анивчаад эхэлдэг.

Айлиш сургуульд сураагүй, гэрээр боловсрол эзэмшсэн.

Багадаа мэргэжлийн бүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Ocean Eyes дуугаа тэр аянд нь бүжиглэх гэж л зохиосон байна.

Гэмтсэнийхээ дараа бүжигчин болох мөрөөдлөө орхижээ.

Хүн өөрт нь инээмсэглэхэд дургүй. Учир нь хариуд нь хүчээр инээмсэглэх гэж их зовдог гэнэ.

Түүний судсаар ирланд, шотланд цус гүйж байгаа.

Билли Айлиш АНУ-ын чартад тэргүүн байр эзэлсэн XXI зуунд төрсөн дуучин.

Бүтэн нэр нь - Билли Айлиш Пират Бэйрд О’Коннелл.

Хээнцэр ганган хувцсанд дургүй тул жирийн хувцаслах дуртай.

“You should see me in a crown” дуугаараа Японы зураач Такаши Мүракамитай хамтран хүүхэлдэйн клип хийсэн.  2019 онд Мүракамитай хамтран хуьцасны загвал зохион гаргасан юм.

163 см өндөр, 50 кг жинтэй.

Түүний инстаграм 43 сая дагагчтай.

Биеийн харьцаа 76/61/84. Гэхдээ дандаа том хэлхгэр хувцас өмсдөг тул хэн ч яг таг хэлж чадахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top