Канадын дуучин Жастин Бибер, түүний гэргий модель Хейли нар шивээсэнд дуртай. Өөрийн гэсэн шивээсчинтэй. Хосуудын биен дээрх уран бүтээлийн ихэнх нь Doctor Woo хэмээх мастерийн гараар бүтсэн.
Жастин яг хэдэн шивээстэйгээ өөрөө мэддэггүй. Одоогийн байдлаар нуруугаа “хоосон” үлдээж, хүүхдүүдийнхээ зургийг зуруулна гэж амлаад байгаа.
Хейли саяхан Doctor Woo-гийн салонд ороод гарч ирэхдээ баруун чихнийхээ дор New York гэсэн “үгтэй” гарч иржээ. Тэрээр Аризонад төрж, Лос-Анжелест амьдардаг. Гэхдээ Нью-Йоркт American Ballet Theatre-д балетаар хичээллэж байхдаа энэ хотод дурласан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )