Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Олимпын аварга Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа.
Түүнийг шүүх хурал өнөөдөр /2021.12.23/ 14.00 цагаас Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гараад байна.
Харин хоёр талын өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдааныг хаалттайгаар явуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, хаалттайгаар явуулахаар болоод байгаа юм.
Хохирогчийн ар гэрийнхний гаргасан гомдлын дагуу, энэ сарын 21-ний өдөр Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Арай ял завшчихгүй байгаа хохирогч хохироод үлддэг шүү ард түмэн бүгд харж байгаашдээ шүүх ч гэждээ