Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуучин Шюга Америкт амарч байхдаа коронавирусний халдвар авсан байна. Тэрээр энэ сарын 23-нд эх орондоо харьж, Инчёны нисэх буудалд өгсөн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Хамтлагийн харьялагддаг Big Hit агентлагаас энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “Сайн байцгаана уу, Big Hit Music мэдээлэл хүргэе.
BTS хамтлагийн Шюга 23-нд Өмнөд Солонгост ирээд өгсөн шинжилгээний хариу 24-нд эерэг гарсныг мэдэгдэж байна. Шюга одоо тусгаарлагдсан байгаа. Тэрээр наймдугаар сарын сүүлээр вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байсан юм. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч одоо гэртээ эмчлүүлж байна. BTS хамтлагийнхан амралтаа авсны дараа Шюга АНУ явсан. Америкаас Инчён орох онгоцонд суухдаа өгсөн шинжилгээ сөрөг гарсан. Хууль ёсоор тэр нисэх буудалд буугаад дахин шинжилгээ өгсөн. Харин тэр шинжилгээ нь эерэг гарчээ. Шюга сүүлийн үед хамтлагийн бусад гишүүдтэй уулзаагүй тул бусад нь хавьтагч болоогүй. Манай агентлаг Шюгаг боломжийн хэвээр дэмжин, аль болох хурдан эдгэрүүлэхийн тулд бүхнийг хийнэ.
Анхаарал тавьсанд Баярлалаа” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэг кимчи корона тусаа л биз, маньд ямар хамаа байна, солиотой юм
Омикрон авчирч гай болох юм