Төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем”-д дамжуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар энэ сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаатан нэвтрэх эрхтэй боллоо.
Тус цахим сангийн мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд ашигласнаар төрийн байгууллагуудын бичиг хэрэг, шуудан холбооны зардал бүрэн шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэгчдээс мэдээллийг шуурхай хүлээн авах, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )