Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:42 цагт "Баян-Өлгий аймгийн Өлгий сумын IV багт гал гарч байна" гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид очиход айлын хашаанд хураалттай байсан 1200 ширхэг өвс шатаж байжээ. Ийнхүү Онцгой байдлын газрын 21 алба хаагч, 3 техниктэй 5 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж гарсан галыг бүрэн унтрааж чадсан байна.
Түүнчлэн алба хаагчид гал гарсан хашаанд байсан хоёр давхар өвлийн байшин, зуны амбаар, хашаатай залгаа НИК компанийн шатахууны агуулахад гал алдахаас сэргийлж ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )