Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга өчигдөр /2021.01.05/ өнгөрөгч оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцүүллээ.
Тус үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд оролцсон юм.
Баян-Өндөр сумын хэмжээнд 2021 онд 2183 өрхийн 8732 иргэн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг байсан бол Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багууд хүнс тэжээлийн эрх авдаг өрхгүй болж 1014 өрх хасагдаж 53.5 хувиар буурсан байна. Энэ нь иргэд халамжаас хөдөлмөрт шилжиж буй томоохон ахиц гэдгийг онцоллоо.
2021 онд 26 иргэн 6 аж ахуйн нэгжид нийт 341 сая төгрөгийн сум хөгжүүлэх сангийн зээлийг олгожээ. Ингэснээр шинээр 59 ажлын байр нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд Хотын захирагчийн албатай хамтран "Шилэн СӨХ" арга хэмжээг зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд орон сууцны хороололд амьдардаг айл өрхүүдэд хэлэлцүүлгийг зохион байгуулснаар 22 СӨХ-ийн нийт оршин суугчдын 35-40 хувь нь аппликейшнийг гар утсандаа татаж хэрэгжүүлэн төлбөрөө хийж, СӨХ-ны мэдээллээ солилцдог болсон байна.
2021 оны газар олголтыг долоодугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулж, шинээр газар хүссэн өргөдөл өгсөн 2100-2300 дахь бүртгэлд байгаа иргэдийн материалыг шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Erdenet.mn
Сэтгэгдэл ( 0 )