ОРХОН: VII цэцэрлэг усан бассейнтай боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Орхон аймаг шинэ оны ажлын эхний өдөр шинээр баригдсан Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэг болон VII цэцэрлэгийн усан бассейны нээлтүүдийг хийж ашиглалтад хүлээн авлаа. 

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 1432 цэцэрлэг байдаг. Үүнээс хамгийн анхны бассейнтай цэцэрлэг нь Орхон аймгийн VII цэцэрлэг болж байгаа юм. 1990 онд байгуулагдсан тус цэцэрлэг нь усан бассейнтай баригдсан хэдий ч үйл ажиллагаа нь зогсонг байсныг Улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр ийнхүү шинэчлэн засварлажээ. Ингэхдээ олон улсын стандартад нийцүүлэн тохижилтыг хийсэн байна. 

Цаашид энэхүү усан бассейны ашиглалтыг сайжруулж, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан аймгийн хэмжээний усан спорт, эмчилгээний төв болгон үйл ажиллааг өргөтгөх, аймгийн бусад цэцэрлэгийн хүүхдүүдийг усан спортоор хичээллэж, эрүүлжих чийрэгжих нөхцөл, боломжийг бүрдүүлнэ гэдгийг онцолж байлаа. 

Мөн тус цэцэрлэгт тусгай хэрэгцээт хоёр бүлгийг шинээр байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг усан бариа, усан эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top