БАЯН-ӨЛГИЙ: Нүүрс тээвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэгдүгээр сарын 6-ны өдөр тээврийн жолоочдыг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтаар тээврийн жолоочид “Хотгорын нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэхэд дараалалд зогсож байж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авах шаардлага гардаг.  Үүнээс болж тээвэрлэлт хэд хоногоор саатах зэрэг хүнд суртлыг арилгуулах, Аймгийн “Эрчим-Баян” ХК-ны нүүрсний тээврийг орон нутгийн жолоочидтой гэрээ хийж, нүүрсний уурхайгаас зөөлгөх, мөн Завхан аймгаас мод, модон материал тээвэрлэхэд учирч буй хүнд суртлыг арилгуулах” зэрэг хүсэлтүүдийг тавьж шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Дээрх хүсэлтийн дагуу Аймгийн Засаг дарга Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баян-Өлгий аймгийг хариуцсан Улсын байцаагч Х.Болатбекэд үүрэг өгсний дагуу тэрбээр Завхан аймгийн удирдлагууд болон Хотгорын нүүрсний уурхайн Гүйцэтгэх захирал З.Кадирхан, “Эрчим Баян” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Тилеуберди нарт хүсэлт гаргаж зохих шийдвэрүүдийг гаргуулсан байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн нүүрс тээврийн жолоочид цаашдаа Хотгорын нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэхийн тулд аймгаас нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байна. Мөн Завхан аймгаас мод, модон материал тээвэрлэхэд ямар ч саадгүй ачих боломжийг бүрдүүлэхээр болжээ.

Түүнчлэн “Эрчим-Баян” компани орон нутгийн жолооч нарыг дэмжиж, энэ оны гуравдугаар сарын 1-ээс гэрээ хийж, хамтран ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 14

umxii xasaguud

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 01 сарын 14

новшнууд

0  |  0
Top