Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газар, Боловсролын газраас Коронавирусний нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. "Шуурхай штаб"-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж хэд хэдэн шийдвэрийг гаргасан юм.
Тодруулбал, нэгдүгээрт коронавируст халдвар цар тахлын өвчлөл нэмэгдэж, тусгаарлах эмнэлгийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан зайлшгүй хэвтэн эмчлүүлэх иргэдэд эмчийн магадалгаа, дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Хоёрдугаарт, НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ “Биеийн тамирын спортны ордон”-д ажлын өдрүүдэд 09.00-13.00 цагийн хооронд зохион байгуулах. Гуравдугаарт, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д зөвхөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд очиж үзүүлэх бусад тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж гэртээ байх. Дөрөвдүгээрт, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Өрхийн эмнэлэг”-т очихгүй байх. Тавдугаарт, иргэдийг вакцины III, IV дүгээр тунд идэвхтэй хамруулах зэргийг онцолжээ.
Тус шийдвэрт хяналт тавих үүргийг холбогдох мэргэжилтнүүдэд өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )