Б.АЗЖАРГАЛ: Хотоос зочин УРИХГҮЙ БАЙХЫГ анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, олон нийтийн дунд коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир хот суурин газраас зочин хүлээн авахгүй байхыг нутгийн иргэдээсээ хүссэн юм. Гэхдээ хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахгүй хэмээн мэдэгдлээ. 

Үүнээс гадна олон нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа /хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголт/ -г түр хугацаагаар хязгаарлав. Харин кино театр халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллахаар болсон байна. 

Түүнчлэн сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бол 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөв. 

Аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэр, чиглэлийг мөрдлөг болгоогүй, шийдвэр зөрчсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь иргэдтэй холбоотой мэдээллийг Шуурхай штабын 7037-0119 дугаарт хүлээн авах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top