ДАРХАН-УУЛ: Сайн дурын шинжилгээг хоёр цэгт авна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавирусийг илрүүлэх сайн дурын түргэвчилсэн, төлбөртэй шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж эхэлжээ. Эхний цэг нь аймгийн ХХҮГ-ын арын сүмийн байранд байрлаж байгаа бол дараагийн цэг нь Дархан сумын IV багт буюу УБТЗ-ын нэгдүгээр анги, Донбоско төвийн дэргэд байрладаг ХАТОЛИК сүмийн байранд байрлаж байгаа ажээ. 

Сайн дурын, төлбөртэй түргэвчилсэн ШИНЖИЛГЭЭНИЙ үеэр эерэг батлагдсан тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвийн алба хаагчид эмийн багцыг олгож байгаа юм байна.

Мөн сул эерэг гарсан тохиолдолд баталгаажуулах PCR-ийн шинжилгээ авч байна. Өглөөний 09:00 цагаас 17:00 цагийн хооронд дээрх цэг ажиллах бөгөөд 12:00-13:00 цагийн хооронд ариутгал, халдваргүйтгэлийг хийх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top