Баян-Өлгийн аймгийн Онцгой комисс хуралдаж, Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын тархалтын “УЛБАР ШАР” түвшинд шилжих болсон талаар мэдэгдлээ.
Үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлагын үйл ажиллагаануудыг хязгаарлах, баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, барааны зах, цэцэрлэг, цахим тоглоом, спорт заал, бие бялдууржих төв, амралтын газруудын үйл ажиллагааг бүрэн хориглохоор болжээ.
Түүнчлэн хурим найр, бусад баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан байна. Харин хурал цуглаан, ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд хүнсний зах, дэлгүүрүүд хэвийн ажиллах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )