ЗАВХАН: "Омикрон" мөн эсэхийг орон нутагт тогтоох боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Завхан аймгийн Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр орон нутгийн иргэдийн ирүүлсэн зарим асуултад хариулт өгсөн юм. Иргэдийн зүгээс “Аймагт коронавируст халдварын омикрон хувилбар илэрсэн үү” гэх асуултыг ихээр ирүүлж байна.

Харин үүнд шуурхай штабын зүгээс “Сүүлийн өдрүүдэд улс төдийгүй орон нутагт халдварын тоо эрс нэмэгдэж байна. Өнгөрөгч 24 цагийн байдлаас харахад аймгийн хэмжээнд 253 тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд хийгдсэн PCR шинжилгээг ХӨСҮТ рүү явуулж шинжлүүлж байгаа. Орон нутагт Омикрон хувилбар мөн эсэхийг шинжлэх боломж байхгүй. Улсын тархвар судлалын дүн мэдээгээс харахад орон нутгийн тархалтын 80 гаруй хувь нь Омикрон хувилбар байгаа гэсэн дүн гарсан” хэмээн ярилаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top