Ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын Айдахо мужийн музейд “Чингис хаан” үзэсгэлэн гарна.
Тус музейд Азийн үзэсгэлэн анх удаа гарч байгаа нь энэ гэнэ. Үзэсгэлэнгийн үеэр шинэ цахим туршилт явагдах бөгөөд үзэгч бүрд жирийн цэргээс, генерал, малчин зэрэг нийгмийн аль нэг давхаргын хүнийг онооно. Ингэснээр Эзэнт гүрний үед эдгээр хүмүүсийн амьдрал хэрхэн дээшилж, өөрчөгдсөнийг үзэгч ойлгож мэдэх боломжтой гэж үзжээ.
Үзэсгэлэнд монгол дуучин, бүжигчид оролцох аж.
Зохион байгуулагчдын нэг Жефф Карр “2000 онд түүхчид цуглаан, өнгөрсөн мянган жилийн хамгийн нөлөөтэй хүн нь Чингис хаан байсан гэдгийг тогтоосон. Түүнийг хатуу харгис хүн байсан гэдгийг бид мэдэх ч нөгөө талаас Чингис хаан соёлын үр таригч, эрдэмтэй хүн байсан. Азийн эрчүүдийн 25 хувь нь Чингис хааны шууд болон дам удам” гэж ярьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
INDIANUUDTAIGAA NIILEED SOLIORCH UGUH NIDE