ДАРХАН-УУЛ: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах талаар санал асуулга авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос Коронавируст халдвартай холбоотойгоор, халдварын тархалтын оргил өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж эхэлжээ. Энэхүү санал асуулга нь зөвхөн иргэдийн дунд явуулж буй судалгаа төдий бөгөөд одоогоор ямар нэгэн хөдөлгөөн хязгаарлаагүй байгаа аж. Судалгааны хариу ямар гарахаас шалтгаалан аймгийн Онцгой комисс шийдвэр гаргах юм байна.

Дашрамд тодруулахад энэхүү судалгаа нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үндсэн харьяаллын иргэдэд хамааралгүй бөгөөд зөвхөн бусад аймаг, хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавих эсэх талаар гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top