XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өнгөрөгч баасан гарагт /2022.01.21/ ямар ч үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл тус барилдаанд нийт 64 бөх зодоглосноос Булган сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Сундуй түрүүлж, Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэж, их шөвөгт Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Алтынбек, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн начин Б.Базарсад нар шалгарчээ.
Бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нар гардуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )