ДАРХАН-УУЛ: Эмнэлгийн ажилчдын дунд 92 шинэ тохиолдол бүртгэгдлээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 429 иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 0-12 насны 44 хүүхэд, жирэмсэн 31 хүн байна. Маш хүнд хоёр хүн байгаагийн нэг нь хүүхэд байгаа бөгөөд 0-17 насны хүүхдийн өвчлөл нийт батлагдсан тохиолдлын 27.1 хувийг эзэлж байгаа юм. 

Тиймээс хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа учир Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нэг давхарт тусгайлан ковидын тасаг нээн хүндрэх эрсдэлтэй 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг хэвтүүлэн, мэргэжлийн эмчийн хяналтан дор эмчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус тасагт 12 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Омикрон хувилбарын оргил үе буюу нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд эмнэлгийн ачаалал нэмэгдвэл хувийн хэвшлийн хоёр эмнэлгийг эмчлэн тусгаарлах байраар нэмэлтээр ажиллуулахаар нөөц 80 ор дэлгэх бэлтгэл бэлэн байдлыг хангах үүргийг Эрүүл мэндийн газарт өгсөн байна. 

Түргэвчилсэн оношлуурын шинжилгээний цэгт өнгөрсөн 7 хоногт 3883 шинжилгээ хийхэд эерэг илрэлт 45.6 хувьтай байв. Эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдварын тохиолдол эрс нэмэгдэж 92 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top