Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Даян нууранд цутгадаг булгийн эхэнд олон тооны жараахай бөөгнөрч, мөсөнд хавчигдан боогдсон байсныг байгаль хамгаалагч нарын ажиглалтаар тогтоож, тухайн газраас 20 км зайд зөөвөрлөн урсгал устай голд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ талаар Судалгаа шинжилгээ, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн М.Жухан "Байгаль хамгаалагчдын өгсөн мэдээллийн дагуу бид нэгдүгээр сарын 24-ний өдөр жарайхаануудыг урсгал усанд тавих ажлыг хийж гүйцэтгэсэн. Үйл ажиллагаанд зургаан албан хаагч оролцсон" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Bayarlalaa!
Баярлалаа