ХОВД: Эрчүүдийн өвчлөлийг эмчлэх "Эрэгтэйчүүдийн кабинет"-тай боллоо 

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Ховд аймгийн ИТХ-ын 2021 оны 63 дугаар тогтоолоор “ЭРҮҮЛ ЭР ХҮН” дэд хөтөлбөр баталсан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлэгт "Эрэгтэйчүүдийн кабинет" нээн ажиллуулж эхэлжээ.

Үүнийг нээснээр эрчүүдийн дунд зонхилон тохиолддог түрүү булчирхайн хорт хавдар, шодой төмсөгний эмгэг гэх мэт эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн олон өвчлөлийг орон нутагт эмчлэх боломжтой болж байгаа юм. 

Бүр тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд БОЭТ-д Урологи, Андрологийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж эрт оношлох, эмчлэх нөхцөл боломж бүрдэх талаар албаныхан ярьж байна. 

Ховд аймгийн хэмжээнд нийт иргэдийн 50 орчим хувийг эрчүүд эзэлдэг бөгөөд тэдний дундаж наслалт 69.3 буюу эмэгтэйчүүдээс 2.3 хувиар богино наслаж байгаа гэх судалгаа гарсан байна. Эрчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа түрүү булчирхайн хорт хавдар өвчний тухайд тамхины хэрэглээнээс шалтгаалдаг аж. Түүнээс гадна хөдөлгөөнөөс үүдэлтэй нөхөн үржихүйн асуудлууд үүсдэг гэнэ. 

Тиймээс "Эрэгтэйчүүдийн кабенит"-д урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэхийн сацуу эрчүүдийн үргүйдэл, эр бэлгийн эсийн нарийн мэргэжлийн судалгааг хийх боломжтой болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top