ДАРХАН: Дахин төлөвлөлтөд хамрагдсан 32 айл шинэ байрандаа орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Дархан-Уул аймгийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2018 оноос хойш идэвхтэй өрнөж байгаа. 2019 онд эхний 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байсан бол өнгөрөгч 28-ны өдөр хоёр дахь 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулж өгсөн байна. Хоёрдугаар ээлжийн тус орон сууцнаас эхний ээлжинд Дархан сумын 6 дугаар багийн 56, 57, 58, 59 дүгээр брак байрны 32 оршин суугчид түлхүүрийг нь гардуулжээ. 

1960 онд баригдсан энэхүү брак байрыг мэргэжлийн байгууллагууд эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэсэн юм. Энэ дагуу аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ийнхүү иргэд Сар шинийн баярын өмнө шинэ байрандаа нүүж орлоо. Үндсэн тосгоны брак байрыг буулгаж үе шаттайгаар орчин үеийн тохилог орон сууц болгох ажил цаашид үргэлжлэнэ гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top