БАЯН-ӨЛГИЙ: Урианхай мөсөн сурын харвааны тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон аймгийн Урианхай Харваачдын холбоо хамтарч XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх УСАН БАР жилийн уламжлалт цагаан сарын баярыг угтан нэгдүгээр сарын 29-ний өдөр Урианхай мөсөн сурын харвааны тэмцээн зохион байгууллаа. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон хүн цугларахаас сэргийлж, үзэгчдийн тоог хязгаарлаж хийсэн тус тэмцээнд нийт 38 харваач оролцсоноос эхний 10 байрт шалгарсан харваачдыг шалгаруулсан байна. 

Тодруулбал, 

1-р байрт: Спортын мастер Т.Галхүү

2-р байрт: Улсын аварга Н.Алтантулга

3-р байрт: Ч.Бат-Эрдэнэ

4-р байрт: Ганзориг

5-р байрт: З. Нямсүрэн

6-р байрт: Б.Энхтүвшин

7-р байрт: Н.Алтаншагай

8-р байрт: Т.Ганцогт

9-р байрт: Т.Мөнгөнхүү

10-р байрт: Б.Бат-Амгалан нар тус тус шалгарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top