БАЯН-ӨЛГИЙ: Иргэдэд үйлчлэх шалган нэвтрүүлэх байртай болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд хүргэх гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд иргэдийг хүлээн авах танхим бүхий шалган нэвтрүүлэх байр барихад шаардлагатай хөрөнгийг 2022 оны орон нутгийн төсөвт тусгасан. 

Тэгвэл сар шинийн өмнөхөн буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржан Онцгой байдлын газарт ажиллах үеэр иргэдэд үйлчлэх танхим бүхий шалган нэвтрүүлэх байрыг нэгдсэн халаалтад холбоход шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгөхөө амласан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top