ОРХОН: "Цахим нийтийн тээвэр" системийг нэвтрүүлсэн анхны аймаг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

"Цахим Эрдэнэт 1" төслийн хүрээнд хийгдэж буй "Цахим нийтийн тээвэр" системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил Орхон аймагт өрнөж байна. Тодруулбал, иргэд нийтийн тээврээр зорчихдоо тусгай карт ашиглан төлбөрөө хийх юм. Тиймээс иргэлэл хүндрэл чирэгдэл учруулахгүй байх зорилгоор цалингийн болон энгийн виза картыг ашиглаж болох системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Цахим нийтийн тээвэрт нийтдээ 579 сая төгрөгийг зарцуулах бөгөөд үндсэн дөрвөн дэд системийг ашиглалтад оруулах юм. Тухайлбал, нийтийн тээвэр тус бүр ухаалаг дэлгэцийг байршуулж, камер, Wi Fi – төхөөрөмжийг суурилуулах аж.

"Цахим-Эрдэнэт 1” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр мэдээлэл технологийн өндөр хурдны интернэтийн дэд бүтэцтэй, зам тээврийн хувьд аюулгүй, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хог хаягдлын менежмент сайтай хот болох зорилттой гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top