Өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийг хэлэлцэж ял оноосон байдаг.
Шүүхээс, Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноосон.
Харин Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15,000,000 төгрөгийн хахуулийн мөнгийг өгсөн гэх Д.Баттөгс, болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Д.Сүндий нар давж заалдах шатны шүүхэд хандаад байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр /2022.02.08/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болллоо.
Улмаар шүүх бүрэлдэхүүн, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тодруулбал, Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн ялыг өөрчилж, зургаан сар болгон өөрчилжээ.
Хэргийг эргэн сануулбал, шүүгдэгч Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан гэх хэргээр шалгагдаж байгаад, дээрх албан тушаалтнуудад авлига өгч, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Mongotoi hun goe yumoooo
Ялаа 5дахин бууруулахыг бодоход сайн авилгал өгч чаджээ
harah tsarainii sejgiin pizda 2 avgaitai hamt untana geed dairdag gaj donton tenegiig 5 jil horiod shorond hoshnogoduulbal taarna
Эхнэр эргүү хүүхэн нь би зодуулаагүй гээд л хуцаад байсан\nОдоо зодуулаад л амьдарч дээ тавилан нь юм даа