Н.Тэмүүлэн: Хөгжлийн банктай холбоотой 186 ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛСЭН

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр /2022.02.10/ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тухай мэдээлэл өглөө.

Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичиг ирүүлснийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хугацаа хэтрүүлсэн, чанаргүй ангилалд шилжсэн нийт 52 зээлийг судалж, зээл олгосон зориулалт, зээл олгосон албан тушаалтан, зээл олгохдоо давуу байдал үүсгэсэн болон авлига авсан эсэх, тухайн зээлийн зарцуулалт, төрийн эрх зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна.

Шалгалтын явцад ихэнх санхүүжилт үл хөдлөх хөрөнгө рүү орсон байж болзошгүй байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгийн эх үүсвэрийг судалж байж худалдаж авахыг сануулж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоны 9 блок барьцаанд байгаа. Одоогоор 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилсэн байна” гэлээ.

Түүнчлэн зээлээ эргэн төлөөгүй 52 аж ахуйн нэгж байгаа ба эдгээр байгууллагын нэрсийг АТГ-ын албан ёсны сайтад байршуулна.

Мөн шаардлагатай тохиолдолд нэр бүхий УИХ-ын гишүүд болон тухайн үед зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгана гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.62) 2022 оны 02 сарын 11

Яг зөв Амартүвшин Дамдинням Ганхуяг нарыг шалгах хэрэгтэй хил дээр уурхай ухаад томорч байна ,гишүүнээс нь эргүүлж татмаар байна

0  |  0
Зочин(66.181.161.4) 2022 оны 02 сарын 11

Энд анхаарал татаж байгаа нэг асуудал бол зээлийн асуудал дарагдмал байгаад яагаад задрах болов?

0  |  0
Нн(202.126.89.99) 2022 оны 02 сарын 10

Гөлиисөн новш

0  |  0
Зочин(203.91.115.52) 2022 оны 02 сарын 10

Тэр 186 үл хөдлөхийн чинь үнэ тэгээд 1 трилион хүрэх юмуу? Та нар яагаад үүнийг нуугаад байгаа юм бэ? Үүнийг асуучих сөгөөтэй сэтгүүлч яагаад байдаггүй юм бэ? Монголын сэтгүүлчид үнэхээр тоондоо муу л даа. Одоо яая гэхэв.

0  |  0
ЗОЧИН(192.82.70.127) 2022 оны 02 сарын 10

ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ЭНЭ УЛСЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ЧИНЬЯАСАН БЭ? АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭРИЙН ЭМГЭН ШИГ ЭВДЭРХИЙ ЭДИЙН ЗАСАГТАЙГАА ХЭВЭЭР ҮЛДЭХ ШИВ.

0  |  0
Top