Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүд ч одоо байгаа.
Прокурорын хяналтад өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг тус тус байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн 4 хэрэг байгаа. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )