Иргэдийн төлөөлөгч Хөгжлийн банкны хэрэгт холбогдох 31 хүнийг гэм буруугүй гэж дүгнэжээ

2023 оны 06 сарын 26

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш зургаадугаар сарын 21 хүртэл 47 өдөр үргэлжилж, завсарласан.

Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдаан дээр шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Элбэгжаргал эцсийн дүгнэлтээ танилцууллаа. Тэрээр шүүх хурал эхэлсэн өдрөөс хойш дуустал буюу дөрөвдүгээр сарын 21 хүртэл шүүх хуралд оролцжээ.

Иргэдийн төлөөлөгчийн хувьд,

-Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнүүд болох Л.Аззаяа, Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цойжсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Т.Пүрэвсүрэн

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд болох Д.Батбаяр, Ж.Үхэрхар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу

Худал мэдүүлэг өгсөн гэх хүмүүсээс Ё.Доржсумъяа, Г.Цэрэндаваа, Ц.Цэгмэд, Б.Баттөр, Г.Санжмятав, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүйд тооцож буйгаа танилцуулж, энэхүү дүгнэлтээ бичгээр мөн шүүх бүрэлдэхүүнд өгсөн.

Тэрээр нэр дурдсанаас бусад хүмүүсийг гэм буруутайд тооцож байгаагаа хэллээ.

Шүүхээс 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, дүгнэлт гаргахаар зөвлөлдөхөөр шүүх хурлыг завсарлуулсан.

Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 26-нд шийдвэрээ танилцуулна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бб(202.126.89.191) 2023 оны 06 сарын 27

Энэ нэг юм юу гэээд бнаа

0  |  0
зочин(103.26.194.54) 2023 оны 06 сарын 26

Энийг хэн иргэний төлөөлөгчөөр сонгосон юм бол доо, ёстой тоглочих юмаа

0  |  0
zail(66.181.160.22) 2023 оны 06 сарын 26

uxscen baasnii irgenii tuluulugch

0  |  0
Сс(202.126.89.140) 2023 оны 06 сарын 26

Ёстой доромжлох юмдаа

0  |  0
Top