ЗАВХАН: Олон нийтийн арга хэмжээнд оролцох иргэдээс шинжилгээ авна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Улсын Онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хоёрдугаар хуралдаанаас Улсын Онцгой комиссын даргын 01 тоот тогтоол, 02 тоот тушаал гарч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлэхийг үүрэг болгосон билээ.

Өчигдөр /2022.02.16/ аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 'Улбар шар" түвшинээс "Шар" түвшинд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр цар тахалтай холбоотой хязгаарлалтууд тодорхой хэмжээнд хэвийн горимд шилжиж байна. Харин олон нийтийн арга хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан болон түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан иргэдийг оролцуулах юм.

Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр аймгийн Засаг даргын “Захирамж” гарах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top