Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэрбээр энэ үеэрээ нийслэлд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам констракшин” компанийн Ерөнхий захирал Б.Лхагвасүрэнтэй уулзаж, цаашид аймгийн харьяат 500-600 хүнийг ажлын байраар хангах асуудлыг ярилцжээ. Түүнчлэн гэр бүлийн хүмүүсийг хамт ажиллах боломжоор хангах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгох хүсэлтийг Засаг даргын зүгээс тавьсан байна.
"Андын зам констракшин” компанид Баян-Өлгий аймгийн харьяат 83 иргэн ажилладаг бөгөөд компанийн төлөөлөл аймагт өөрсдөө очиж ажилтнуудаа сонгон авахаас гадна сургаж, дадлагажуулахаар болжээ.
Тус компани одоогоор Хан-Уул дүүргийн нутагт байх Яармагийн дэнжид гэр хорооллыг дахин төлөвллтийн хүрээнд баригдаж буй төслийг гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )