Хөгжлийн банкны 12 зээлдэгчийг ЦАГДАН ХОРИХ хүсэлт гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгаж байгаа.

Улмаар Авлигатай тэмцэх газраас 73 аж ахуйн нэгжийн нэрсийг олон нийтэд мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.02.18/ прокуророос нэр бүхий 12 зээлдэгчийг цагдан хорих хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байна.

Прокурорын хяналтад өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг тус тус байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top