Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон төрөлхийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хөгжлийн гажигтай нярайд эхний шатны яаралтай мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэс заслыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмч М.Бямбацогт, мэдээгүйжүүлгийн эмч, Нярайн тасгийн эрхлэгч О.Ганзориг нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн телемедицин ашиглан хийсэн бөгөөд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр тэдэнд зөвлөгөө өгсөн аж.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн гаргасан судалгаанаас харахад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хөгжлийн гажиг нь нярайд түгээмэл тохиолддог гажигт тооцогддог юм. Тодруулбал, нярайд түгээмэл тохиолддог гажигуудад үүнээс гадна цусны эргэлтийн тогтолцооны, олон эрхтний хавсарсан, яс булчингийн тогтолцооны, сэтэрхий уруул ба тагнайн гажигууд багтдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )